НYYР ХУУДАС ТАНИЛЦУУЛГА YЙЛЧИЛГЭЭ ЗУРГИЙН ЦОМОГ YНЭ ТЄЛБЄР ЗАХИАЛГА ХОЛБОО БАРИХ
      СYYЛД НЭМЭГДСЭН
САЙН БАЙЦГААНА УУ ? ОРЧЛОН КЛУБЫН ЭРХЭМ ГИШҮҮД ,ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД ЭЭ ?

Өвөл цаг ойртон, мөн Н1N1 вирусээр өвчлөх өвчлөл нэмэгдэж иргэд маань эрүүл мэнддээ анхаарч эрүүл чийрэг байх шаардлага нэн тэргүүнд тавигдаж байгаа энэ үед эрүүл мэндийг дэмжигч ,чийрэгжүүлэх,бялдаржуулах үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд хүргэхийн зорин ажилладаг
САЙН БАЙЦГААНА УУ ? ОРЧЛОН СУРГУУЛИЙН НЭГЭН ХЭСЭГ БОЛСОН ЭЦЭГ ЭХЧҮҮДЭЭ ?

Өвөл цаг ойртон мөн, Н1N1 вирусээр өвчлөх өвчлөл нэмэгдэж иргэд маань эрүүл мэнддээ анхаарч эрүүл чийрэг байх шаардлага нэн тэргүүнд тавигдаж байгаа энэ үед эрүүл мэндийг дэмжигч ,чийрэгжүүлэх,бялдаржуулах үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд хүргэхийн зорин ажилладаг

МАНАЙ YЙЛЧИЛГЭЭ
Бассейн

Амьдрал дахь хамгийн гол биеийн дасгалын нэг бол усанд сэлэлт юм. Манай “Орчлон” спорт клуб нь усанд сэлэх, усан спортоор хичээллэлтийг шинжлэх ухааны арга зүй, орчин үеийн шинэ техник, материаллаг хангамжийг сайжруулсаны үр дүнд хичээллэгчдийнхээ эрүүл мэнд, гоо сайхан, чийрэгжилт, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж хүч тамиртай болгохын төлөө та бүхэнд мэргэжилийн багш дасгалжуулагч нар туслахад бэлэн байна. Усанд сэлэлт нь хэт таргалалт, холостирины хуримтлал, зүрх судас, радикулитын эсрэг маш сайн эмчилгээ болохыг та бүгд маш сайн мэдэх бизээ.
Манай бассейны давуу тал нь стандартын усанд сэлэлтийн 25 м, гүн нь 1.5-1.7 м 3 замтай бөгөөд тусдаа хүүхдийн 6 м диаметртай гүн нь 1 м бассейнтай болно. Спорт комплексийн саруул том цонхнууд нь нарны элчийг шууд тусгаж чадсанаар танд байгалийн гэрэлд биеэ ээж тав тухтай амрах нөхцөлийг бүрдүүлж өгнө.
Бассейны ус шүүлтийн систем нь хамгийн орчин үеийн технологийн дагуу автоматжуулсан удирдлагын системтэй тоног төхөөрөмжөөр тоноглогдсоноос гадна цэвэрлэгээг 24 цагийн турш хийх ба ариун цэврийг чанд сахиж үйлчилгээ явуулна.

Фитнесс

Бодибилдинг фитнессээр хичээллэснээр зөвхөн сайхан биетэй болоод зогсохгуй та өөртөө итгэлтэй болж хэрэв хүсвэл таргалах эсвэл биеийн жингээ барьж болох ба хөдөлгөөний дутагдлаас сэргийлж чадна. Хамгийн гол нь та эрүүл чийрэг байх болно.
Манай клубын бялдаржуулах танхим нь орчин үеийн иж бүрэн тоноглолоор тоноглогдсоноос гадна мэргэжлийн өндөр чадвартай багш нар үйлчлүүлэгчиддээ тэдний бие бялдрыг хөгжүүлэх талаар системтэй зөвлөлгөө өгөх , сургалт зохион байгуулах үйл ажилагааг гардан явуулна.
Та бодибилдингийн хүнд бэлтгэлийн дараа бассейн саунд орж хэт их ачаалалд орсон булчингуудаа суллаж алжааллаа тайлах боломжтой юм.




Спорт заал

Спорт заал нь олон улсын стандартанд нийцэхүйц тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд уг зааланд дараахи спортын төрлүүдээр хичээллэж болно:
- сагсан бөмбөг
- гар бөмбөг
- газрын теннис ба софт теннис
- ширээний теннис ба агаарын теннис г.м.





Саун

Цогцолбороор үйлчлүүлж байгаа хэрэглэгч бүхэн сауныг үнэ төлбөргүй ашиглана. Нойтон сауны эрэгтэй , эмэгтэй кабин тусдаа нь гишүүдийн ая тухтай үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.









Лаборатори

Орчлон спорт клуб нь бассейны эрүүл ахуйн орчинг өөрийн лабораторийн тусламжтайгаар стандартын дагуу хянаж, усны цэвэршүүлэлтийг байнга хийдгээрээ бусад бассейнуудаас давуу талтай. Лабораторийн мэргэжилтэн нь дараах цэвэрлэгээ, шинжилгээнүүдийг тогтмол хийснээр та бүхэн бассейны эрүүл ахуйд санаа зовох зүйлгүйгээр хичээл, сургуулилтаа хийн алжааллаа тайлж болно.
1. Бассейны усны аритгалд CaOCl /хуурай хлор/, ус зөөлрүүлэгч буюу хлорын давсыг япон улсаас тусгайлан оруулж ирсэн зориулалтын бодисоор өглөө оройд тогтмол тунгийн насосаар шахаж усанд үүсч буй нянг устгаж ариутгал хийдэг.
2. Үлдэгдэл хлорын хэмжээг химийн шинжилгээгээр тогтоох ба үүнээс гадна усны өнгө, үнэр, температур, рН-ийг 2 цаг тутамд хийдэг, мөн усанд байгаа нянгийн хэмжээг долоо хоногт 2 удаа шинжилгээ хийн тогтоодог,
3. Тогтмол эргэлтийн системтэй филтрээр шүүж цэвэршүүлдэг бөгөөд тогтмол хлоржуулалт явагддаг.
4. Улиралд нэг удаа НМХГ-аас тогтмол бассейны уснаас дээж авч нарийвчилсан шинжилгээ хийдэг.
5. Душ, сауны нянгийн шинжилгээг тогтмол авч, өдөрт 2 удаа ариутгал, цэвэрлэгээг хийдэг.


НYYР ХУУДАС | ТАНИЛЦУУЛГА | YЙЛЧИЛЭГЭЭ | ТУСЛАМЖ | ХОЛБОО БАРИХ
2009 © Орчлон клуб. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан